Отто
Георг Аммон
|
|
Otto Ammon
|
|
Үйл
ажиллагааны төрөл:
|
Евгеникч,
Социологич, Хүн судлалын эрдэмтэн
|
Мэндэлсэн газар :
|
Карлсруэ
хот
|
Харъяалал :
|
Герман
улс
|
Бие барсан он :
|
1916
оны нэгдүгээр сарын 14 (73 нас)
|
Бие барсан газар :
|
Карлсруэ
хот
|
Отто Георг Аммон (Герман хэлнээ: Otto Ammon; 1842—1916 он) — болбоос Германы цолгорсон социологич бөгөөд 1893 онд
гаргасан “Хүмүүсийн доторх байгалийн шалгарал” (Natьrliche Auslese beim Menschen),
1895 онд олон нийтэд танилцуулсан “Нийгмийн байгуулал, түүний байгалийн
үндэслэгээ” (Gesellschaftsordnung und ihre natьrliche) зэрэг бүтээлээрээ нэрд гарсан нэгэн болно.
Цэдиг намтар
Отто Георг Аммон 1842 оны 12-р сарын 7-нд Карлсруэ хотноо
мэндэлсэн байна.
Хүүхэд ахуй үед нь Оттогийн тооны
гоц авъяас илэрсэн байдаг. Төрөлх хотынхоо Техникийн Дээд Сургуулийг
дүүргэснийхээ дараагаар 1863-1868 он хүртэл Аммон төмөр замд инженерээр
ажиллажээ. Дараагаар нь “Констанцер Цайтунг” сонины редактораар
ажиллаж, либерал чиг хандлага бүхий нийтлэл гаргах болжээ.
Харамсалтай нь, хүнд өвчний улмаас
редакторын ажлаа орхиж, 1883 онд Констанц хотоос төрөлх Карлсруэ хотноо дөрвөн
хүүхэд, эхнэрийн хамт нүүж ирсэн байна. Энд тэрээр орон нутгийнхаа хуучнаа
дээдлэгч нийгэмлэгийн гишүүн болж, улмаар “Баденчуудын хүн ам зүйн
хэмжүүрийн тухай” (“Zur Anthropologie der Badener” 1899) бүтээлээ бичиж
эхэлсэн байна.
Уг бүтээл Аммоныг дэлхий дахинаа
алдаршуулжээ. Аммон 30 мянган оюутны тархины багтаамжийг хэмжиж үзсэний эцэст
Баден хотын хүн амыг долихоцефаль (урт толгойтон), мизохицефаль (дундаж
толгойтон), брахицефаль (хавчиг толгойтон) гэсэн
гурван давхаргад ангилсан байдаг. Гадаадын арван нэгэн хэл мэддэг байсан нь
түүнийг дэлхий дахины соёлтой хангалттай түвшинд танилцахад томоохон хөшүүрэг
болж өгчээ.
Отто Аммон либерал үзэл санаанаас
татгалзаж, ардчилсан социалист үзэл санааг шүүмжлэх болсон бөгөөд улмаар үүний
илрэл болгож, 1891 онд “Хүн судлалын торх” зохиолоо “Ардчилсан
социализмын эсрэг дарвинизм” (“Darwinismus gegen die
Sozialdemokratie”) гарчигтайгаар нийтлүүлжээ. Социал дарвинизмийн
сургаалыг хөгжүүлэгч тэрээр ардчилсан социализм нь мөн чанарын хувьд нийгмийн
шалгаралын хүрээн дэх оршин байхын төлөөх тэмцлийн онолтой зөрчилддөг гэжээ.
Францын нэрт социологич Жорж Ваше де Лапуж-ийн нэгэн адил Аммон хүмүүсийг
тэдний авъяас чадвар дээр нь тулгуурлан дараах дөрвөн ангид хуваасан байна.
“Эхний ангид нээлт хийгчид,
зураачид, хүн төрөлхтөнийг хөтлөн манлайлагчид багтана. Эдгээр хүмүүс нь
дундаас дээш түвшний оюун ухаантай байх бөгөөд эцэх цуцахыг үл мэдэх аймшиггүй
зоригтонгууд байдаг ба амьдрал дээр өөрсдийгөө бүрэн нээж чаддаггүй байна... хүн
төрөлхтөний бүхий л дэвшил хөгжил тэдэнтэй холбоотой. Хоёр дахь ангийн
хүмүүс-бүтээлч сэтгэлгээ байхгүй боловч бусдын үзэл санааг сайжруулах, дахин
боловсруулах хосгүй чадвартай ухаантнууд байдаг. Энэ хоёр анги нь түүхийн
туршид байнга нэг нэгнээ нөхсөөр ирсэн. Гурав дахь ангид дундаж болон түүнээс
доогуур оюун ухаантай хүмүүс багтдаг. Тэднийг Гальтон “сүргийн оюун ухаантай
хүмүүс” хэмээн онож нэрлэсэн байна. Тэд суралцаж чадах ч өөрийн гэсэн бодол
санаа байдаггүй, бусдын ямагт аяалдан дагах аж. Өөрсдөө бие даан үзэл санаа
хөгжүүлж чаддаггүй учир шинэ юм бүхнийг эсэргүүцэх хандлага гаргадаг. Тэд
ертөнцөд туйлын үнэн байх бөгөөд түүнийг баримтлах хэрэгтэй гэж үздэг. Дөрөв
дэх ангийн хүмүүс өөрийн гэсэн үзэл санаа бий болгодоггүй, бусдын үзэл санааг
хөгжүүлэх чадваргүй сул дорой мөн чанартай” гэжээ.
Отто Аммон Германы Социал-Демократ
Намын удирдагчдыг, ялангуяа Август Бебелийг шүүмжилсэн байдаг.
“Бебель бүх хүнтэй адил тэгш хандах
хэрэгтэй. Хүн ямар авъяас чадвар билэг ухаантай байх хамаагүй гэж байна.... Яагаад
бид ямар нэгэн байгалийн ургаш муутай бүтээл бий болсны төлөө хэн нэгнийг
шагнаж бас шийтгэх ёстой юм бэ? Ингэхлээр хүмүүсийн дунд өрсөлдөөн шалгарал
үгүй болж Дарвины онол ач холбогдолоо алдана гэсэн үг үү? Энэ бол Бебелийн
бодсончлон хүн төрөлхтөний хувьд дэвшил авчрах бус, харин ухралтыг бий болгоно”
гэжээ.
Аммон хүмүүсийг адил тэгш эрхтэй гэж
үзэх биологийн ямар ч үндэслэл байхгүй гэсэн байдаг. Мөн тэрээр цэцэглэн хөгжиж
асан эртний Грек-Ромын соёл уналтанд орох болсон гол шалтгаан нь хүн амын элит
хэсэг доод хэсэгтэйгээ цус ойртож холилдсон явдал гэжээ.
Отто XIX зууны сүүл үе
гэхэд “Герман улсад гүн цэнхэр нүдтэй, цайвар шар үстэй долихоцефал иргэд
хүн амын үлэмж бага хувийг эзлэх болсон бөгөөд Баденд л гэхэд ердөө 1,2%-ийг
бүрдүүлж байна” гэжээ. Эндээс тэрээр “Бид Германчууд биш” гэсэн
түүхэн дүгнэлтээ хийсэн байна.
Германы алдарт философич,
социологич, нийтлэлч Людовиг Вольтман Отто Аммоныг “хөрөнгөтний
дарвинист үзэлтэн”, “шог антропологич” хэмээн нэрлэсэн байдаг.
Вольтманы “Улс төрийн антропологи” ном гарсны дараа Аммон түүний
бүтээлийг маш өндрөөр үнэлсэн байна. Харин Вольтман хариу захидал бичсэн бөгөөд
насны сүүл хүртлээ сайхан найзууд байсан гэдэг.
1904 онд Фрайбургийн их сургууль
Отто Георг Аммонд хүндэт доктор цол хүртээсэн байна. Тэрээр 1916 оны нэгдүгээр
сарын 14-нд Карлсруэ хотноо бие баржээ.
Бүтээлийн жагсаалт
·
«Anthropologische Untersuchungen der Wehrpflichtigen
in Baden» (1890);
·
«Darwinismus gegen die Sozialdemokratie» (1891);
·
«Natьrliche Auslese bei Menschen» (1893);
·
«Bedeutung des Bauernstandes» (1894);
·
«Gesellschaftsordnung und ihre natьrliche Grundlagen»
(1895;);
·
«Zur Anthropologie der Badener» (1899)
МОНГОЛ
ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment