Дэвид
Рисмен
|
|
David
Riesman
|
|
Мэндэлсэн
он:
|
1909
оны есдүгээр сарын 22
|
Мэндэлсэн газар:
|
Пенсильвани
муж улс, Филадельфи хот
|
Бие барсан он:
|
2002
оны тавдугаар сарын 10 (92
насандаа)
|
Бие барсан газар:
|
Нью-Йоркийн
Бинхэмтон
|
Харьяалал:
|
АНУ
|
Шинжлэх ухааны хүрээ:
|
Хууль
зүйн ухаан, социологи
|
Ажлын газар:
|
Чикаго
Их Сургууль
Буффало дахь Нью Йоркийн Их Сургууль Харвардын Их Сургууль |
Альма-матер:
|
Харвардын
Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль
|
Гавьяа, шагнал:
|
Хүмүүнлэг
үйлсийн Алексис де Токвилийн нэрэмжит шагнал (1980 он)
|
Дэвид Рисмен (Англи
хэлнээ: David
Riesman; 1909 оны
есдүгээр сарын 22, Пенсильвани муж улс, Филадельфи хот — 2002 оны тавдугаар сарын 10, Нью Йорк, Бинхэмтон) — нь Америкийн социологич, хуульч, элит судлалын орчин үеийн томоохон
төлөөлөгчдийн нэг болно.
Рисмен Герман гаралтай еврей гэр бүлээс гаралтай. Рисменыг эцгийнх нь
нэрээр Дэвид хэмээн нэрлэж болжээ. Эцэг Дэвид Рисмен нь Пенсильваны
Цэрэг-Анагаах Ухааны Сургуулийн профессор, эмч хүн байжээ.
Бага Рисмен ч удмын алдартнуудаасаа хождолгүй 1931 онд биохимийн
чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Дараагаар нь Харвардын Хуулийн
Сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1934 онд хууль цаазын ухааны профессор болсон
байдаг.
1934-1935 онуудад Рисмен Бостонид хууль зүйн ажил эрхэлсэн.
1935 оноос Буффало дахь Хууль Зүйн Их Сургуульд дөрвөн жилийн туршид
багшилжээ. Буффалод тэрээр иргэний эрх чөлөөний сэдвээр олон өгүүлэл
нийтлүүлсэн байна. Энэ үеийн судалгааны чиглэл нь хүний нэр төр, алдар хүндийг
хууль шүүхийн өмнө хэрхэн үр дүнтэй хамгаалах вэ гэсэн асуудалд төвлөрч байв.
1940-өөд оны дунд үе гэхэд хуульчдын дунд Рисмен ихэд нэр олсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Нью Йорк хотод тойргийн прокуророор
ажилласан байна.
Дайны дараа Чикаго Их Сургуульд багшилж, соёл, хувь хүний амин үзлийн
талаар лекци унших болжээ.
1941 онд Колумбын Их Сургуульд багшлах болсон.
1946 онд Чикаго Их Сургуулийн нийгмийн шинжлэх ухааны профессороор
томилогдож, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг судлах судлаачдын багийг ахлах
болсон. 1948 оноос «Ганцаардсан олон
түмэн» номынхоо
нэгдүгээр бүлгийг бичиж эхэлсэн байна. Рисмены судалгааны арга
нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийн агуулгыг судлах болон
сурвалжлага байв. Эдгээр аргуудын тусламжтайгаар америкчуудын зан чанарт гарсан
өөрчлөлтийг тодорхойлохыг зорьсон байна.
Нөр их ажлын үр дүнд Рисмены «Ганцаардсан олон
түмэн» ном
хэвлэгдэн гарчээ. Уг бүтээлдээ тэрээр өнөөгийн хүний ухамсар, зан байдалд
нийгмийн өөрчлөлт, хувиралт хэрхэн нөлөөлж байгааг тогтоох оролдлого хийсэн
байна. Эндээс Рисмен Өрнөдийн нийгмүүдэд хүн үйлдвэр, худалдаа чөлөөтэй эрхлэх
эрмэлзэл бүхий идэвхтэй субьектээс эрэлт, хэрэгцээндээ хавчигдаж, бюрократи
байгууллагад захирагдсан гадагшаа баримжаалал бүхий бие хүн болж хувирч байна
гэсэн дүгнэлтэд хүрчээ.
1952 онд
Рисмены ээлжит бүтээл «Цухалдсан олон доторх хүн» нэрт ном гарсан нь «Ганцаардсан
олон түмэн» зохиолын
шууд үргэлжлэл байв. Торстейн Веблены үзэл санааг судалсны эцэст «Т.
Веблен – шүүмжлэлт тайлбар»
зохиол нь нийтлэгджээ. Мөн 1954 онд орчин үеийн хүний ганцаардал нийгмийн
түгээмэл үзэгдэл болж буй тухай санаа дэвшүүлсэн «Индивидуализмийг
хянан үзэхүй»
бүтээлээ гаргасан байна.
1980 онд
хүмүүнлэг үзэл санаа хөгжүүлсний учир Алексис де Токвилийн нэрэмжит шагнал
хүртсэн байна. Рисмен нийтдээ 15 орчим томоохон хэмжээний ном бичсэн байдаг.
БЭЛТГЭСЭН:
УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment